Чингэлтэй дүүргийн Боловсролын хэлтэс

Хөдөлмөрийн аваргууд тодорлоо


2020-03-09 14:55:43

             Чингэлтэй дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр болон Дүүргийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг “Бүрэн хангалттай” биелүүлж 2019 оны ажлаараа хамт олноо хошуучлан эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл гаргаж, ажил хөдөлмөрийн өндөр амжилт гарган ажилласан Засаг даргын Тамгын газар, Хороод, Засаг даргын дэргэдэх хэлтэс, албадын ажилтан, албан хаагчдыг Чингэлтэй дүүргийн 2019 оны “Хөдөлмөрийн аварга”-аар шалгаруулж өргөмжлөл, шагналыг гардууллаа.

            Өргөмжлөл, шагналыг дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл, Засаг даргын орлогч Ж.Лхагвасүрэн, Засаг даргын Төсөл хариуцсан орлогч Ж.Чимэдцогзол нар гардуулж нийт ажилтан, албан хаагчдад баяр хүргэж 2019 оны амжилтаа бататгаж 2020 онд дэвшүүлсэн зорилтоо амжилттай хэрэгжүүлж иргэдийнхээ хөгжлийг дэмжсэн олон талт ажлуудыг зохион байгуулахыг хүсэн ерөөлөө.

          Чингэлтэй дүүргийн 2019 оны “Хөдөлмөрийн аварга”-аар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Байгаль орчин, ногоон байгууламж хариуцсан ахлах мэргэжилтэн О.Батжаргал, үйлчлэгч Х.Цогтуяа, 7 дугаар хорооны Ажлын албаны дарга С.Нямжаргал, 13 дугаар хорооны Нийгмийн ажилтан Т.Энх-Амгалан, 10 дугаар хорооны 1 дүгээр хэсгийн ахлагч Б.Цэвэгмэд, 16 дугаар хорооны “Тэгш Өлзий” ӨЭМТ-ийн дарга М.Пүрэвдорж, Улсын бүртгэлийн хэлтсийн дарга Д.Оюунбилэг, Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Нийгмийн хэв журам сахиулах тасгийн ахлах байцаагч, Цагдаагийн ахмад Х.Отгонзаяа, Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн Урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Ж.Баярбат, Замын Цагдаагийн хэлтсийн Чиглэлийн ахлах зохицуулагч, Цагдаагийн дэд хурандаа Ц.Чинзориг, Онцгой байдлын хэлтсийн Гал түймрийн улсын хяналтын байцаагч Т.Түмэннасан, Татварын хэлтсийн Татвар орлогын тасгийн татварын улсын байцаагч Д.Даваажаргал, Эрүүл мэндийн төвийн Эрүүл мэндийн төв Мэдрэлийн их эмч С.Хишигжаргал, Мэргэжлийн хяналтын хэлтсийн Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Б.Бадамсүрэн, Чингэлтэй дүүргийн Тохижилт үйлчилгээ ХХК-ийн жолооч Ц.Одгэрэл, Нийгмийн даатгалын хэлтсийн Хяналтын байцаагч Г.Эрдэнэчимэг, 24 дүгээр сургуулийн Захирал Т.Нарантуяа, 33 дугаар цэцэрлэгийн Эрхлэгч Д.Мөнх-Амгалан нар шалгарсан тул баяр хүргэж ажил, хөдөлмөрийн өндөр амжилтыг хүсэн ерөөе.

 

Сэтгэгдлүүд  
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Мэдээний сэтгэгдэлд chd.edub.edu.mn хариуцлага хүлээхгүй.
 
 
Чингэлтэй дүүргийн 57-р сургууль бага ангийн сургалтын менежер /түр оронтой/ шалгаруулж авна.
2017-09-21 16:01
ЕБС-ИЙН ЗАХИРАЛ, СУРГАЛТЫН МЕНЕЖЕР, НИЙГМЙН АЖИЛТНУУДЫН АНХААРАЛД
2017-06-06 09:59
Шуурхайгаас өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянаж ажиллана уу.
2017-05-12 14:16
"Миний дүүрэг-Бидний ирээдүй" уралдаанд идэвхтэй оролцоорой.
2017-05-12 14:09
"МОНГОЛ ХҮН" АНХДУГААР ЗӨВЛӨГӨӨНД ОРОЛЦОХ ТУХАЙ
2017-03-13 15:45
ИХ ЦЭВЭРЛЭГЭЭ ХИЙХ ТУХАЙ
2017-02-16 11:08
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 25 ЖИЛИЙН ОЙН ХҮРЭЭНД ЗОХИОН БАЙГУУЛАХ "ЧИНГЭЛТЭЙН БОЛОВСРОЛЫГ МАНЛАЙЛАГЧ ДОЛООН БУРХАН" УРАЛДААНЫ УДИРДАМЖ
2017-02-14 14:02
Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны ойд зориулсан уламжлалт математикийн олимпиад
2017-02-09 12:42
25 жилийн ойн төлөвлөгөөний төсөлд өгсөн саналаа эргээд нэг хараарай.
2017-02-07 09:40
Үдийн цай хөтөлбөрийн хэрэгжилтийн хяналт-шалгалтын удирдамжтай танилцана уу.
2017-02-06 20:01
"Боловсролын хөгжлийн үе шатуудад ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ" мэдээллийг татаж авахаар байрлууллаа.
2017-02-06 09:26
"Дөл-2017" тэмцээний удирдамжийг татаж авна уу.
2017-02-06 09:18
2016 ОНЫ САНХҮҮ, ТӨСВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА, ХҮҮХДИЙН ТООНЫ ГҮЙЦЭТГЭЛД ХЯНАЛТ, ШИНЖИЛГЭЭ ГҮЙЦЭТГЭХ АЖЛЫН ХЭСГИЙН УДИРДАМЖ
2017-01-30 14:28
ЕБС, ЦЭЦЭРЛЭГИЙН ЗАХИРАЛ, ЭРХЛЭГЧ НАРТ ЯАРАЛТАЙ СУДАЛГАА
2017-01-29 13:19
57 ДУГААР СУРГУУЛЬ БАГА АНГИЙН БАГШ СОНГОН ШАЛГАРУУЛЖ АВНА.
2017-01-23 14:12
НБГ-ын даргын 2017 оны 01/54 тоот албан бичигтэй танилцана уу.
2017-01-20 16:46
Нийслэлийн бага ангийн багш нарын спорт наадмын удирдамжийг татаж авна уу.
2017-01-20 16:43
Сургууль, цэцэрлэгийн эмч нарт зориулсан сургалт болно.
2017-01-20 16:42
БСШУС-ын сайдын 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн А/14 дүгээр тушаалыг татаж авна уу.
2017-01-18 12:49
"ЗАЛУУ БАГШ-МАНЛАЙЛАЛ" УР АВЬЯАСЫН УРАЛДААНД ХҮРЭЛЦЭН ИРЭХИЙГ УРЬЯ.
2017-01-13 13:34
 
http://chdedu.blogspot.com
  • өнөөдөр1042
  • өчигдөр1533
  • нийт1709641