Чингэлтэй дүүргийн Боловсролын хэлтэс

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 53 ДАХЬ ӨДРИЙН ЁСЛОЛ, ХҮНДЭТГЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО


2019-10-04 08:48:01

Монголын багш нарын 53 дахь өдрийг тохиолдуулан Чингэлтэй дүүргийн багш, боловсролын салбарын ажилтан албан хаагчдын ёслол, хүндэтгэлийн үйл ажиллагаа боллоо. Тус арга хэмжээнд Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, Засаг даргын орлогч Ж.Лхагвасүрэн, Засаг даргын Төсөл, хөтөлбөр хариуцсан орлогч Ж.Чимэдцогзол, Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж, БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын газрын дарга Т.Ням-Очир, нийслэлийн Боловсролын газрын санхүү хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Ж.Энхтөр, ЧДЗДТГ-ын хэлтэс, албадын дарга нар болон дүүргийн Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийн удирдлага, багш, ажилтнууд оролцсон юм.

Дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат ёслолын арга хэмжээнд хүрэлцэн ирсэн эрхэм хүндэт багш, боловсролын салбарын ажилтан албан хаагчдад хандан баярын мэндчилгээ дэвшүүлж аз жаргал, эрүүл энхийг хүслээ. Арга хэмжээгээр Дүүргийн ИТХ-ын 2016 оны 23 дугаар тогтоолын дагуу “Сайн хичээл, хүүхэд хөгжүүлэх сайн үйлт ажиллагаа”-ны чанар, хүртээмж, ахиц, амжилтаар шалгарсан 58 багш нарыг шагнаж урамшуулсан юм. Мөн Чингэлтэй дүүргийн боловсролын салбарын оны шилдэг номинац шалгаруулж шилдэг багш, удирдлагуудаа тодруулсан билээ.

Үүнд Сургуулийн өмнөх боловсролын “2019 ОНЫ ОНЦЛОХ БАГШ”-аар 9 дүгээр цэцэрлэгийн бүлгийн багш Г.Өлзийжаргал, 19 дүгээр цэцэрлэгийн багш Л.Ариунжаргал, Бага ангийн онцлох багшаар 23 дугаар дунд сургуулийн бага ангийн багш Л.Дашдолгор, 24 дүгээр сургуулийн бага ангийн багш Ж.Буянхишиг, Монгол хэлний оны онцлох багшаар 23 дугаар дунд сургуулийн Монгол хэлний багш Н.Золжаргал, Гадаад хэлний “2019 оны ОНЦЛОХ БАГШ”-аар 72 дугаар дунд сургуулийн англи хэлний багш Б.Болормаа, Математикийн оны онцлох багшаар 24 дүгээр сургуулийн багш Д.Амгалан, Физикийн судлагдахууны оны онцлох багшаар 23 дугаар сургуулийн багш Л.Эрдэнэбаатар, Мэдээлэл технологи судлагдууханы “2019 оны Онцлох БАГШ”-аар ерөнхий боловсролын 23 дугаар сургуулийн мэдээллийн технологийн багш Н.Оюунгэрэл, Дизайн технологийн судлагдахууны оны онцлох багшаар 5 дугаар сургуулийн технологийн багш А.Цэрэндолгор, Химийн судлагдахууны “2019 оны ОНЦЛОХ БАГШ”-аар 5 дугаар сургуулийн химийн багш Д.Дариймаа, Биологийн судлагдахууны “2019 оны ОНЦЛОХ БАГШ”-аар 50 дугаар сургуулийн биологийн багш Д.Нарангэрэл, Биеийн тамирын судлагдахууны “2019 оны ОНЦЛОХ БАГШ”-аар 24 дүгээр сургуулийн биеийн тамирын багш Б.Батцогт, Хөгжмийн судлагдахууны “2019 оны ОНЦЛОХ БАГШ”-аар 50 дугаар сургуулийн хөгжмийн багш Л.Отгонцэцэг, Түүх, нийгмийн судлагдахууны “2019 оны ОНЦЛОХ БАГШ”-аар 37 дугаар сургуулийн Түүх, нийгмийн ухааны багш О.Алтан, Газар зүйн судлагдахууны “2019 оны ОНЦЛОХ БАГШ”-аар 23 дугаар сургуулийн газар зүйн багш З.Амаржаргал нар тус тус шалгарсан байна.

Мөн Оны онцлох удирдлагаар Сэргэлэн божуухай цэцэрлэгийн үүсгэн байгуулагч Г.Ариунцэцэг, 31 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Д.Болорчимэг, 72 дугаар сургуулийн нийгмийн ажилтан Г.Ууганцэцэг, 17 сургуулийн сургалтын менежер Н.Батцэцэг, 61 дүгээр сургуулийн захирал А.Мөнхчимэг нар тус тус шалгарсан юм. Оны төрийн бус өмчийн Шилдэг цэцэрлэгээр “Далай багачууд” цэцэрлэг, төрийн бус өмчийн сургуулиар “Тусгал” сургууль, төрийн өмчийн цэцэрлэгээр 224 дүгээр цэцэрлэг, төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулиар 24 дүгээр сургууль тус тус шалгарлаа. Монголын багш нарын 53 дахь өдрийн мэндийг нийт багш, боловсролын салбарын ажилтан албан хаагчиддаа хүргэе.

 

Сэтгэгдлүүд  
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Мэдээний сэтгэгдэлд chd.edub.edu.mn хариуцлага хүлээхгүй.
 
 
Чингэлтэй дүүргийн 57-р сургууль бага ангийн сургалтын менежер /түр оронтой/ шалгаруулж авна.
2017-09-21 16:01
ЕБС-ИЙН ЗАХИРАЛ, СУРГАЛТЫН МЕНЕЖЕР, НИЙГМЙН АЖИЛТНУУДЫН АНХААРАЛД
2017-06-06 09:59
Шуурхайгаас өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянаж ажиллана уу.
2017-05-12 14:16
"Миний дүүрэг-Бидний ирээдүй" уралдаанд идэвхтэй оролцоорой.
2017-05-12 14:09
"МОНГОЛ ХҮН" АНХДУГААР ЗӨВЛӨГӨӨНД ОРОЛЦОХ ТУХАЙ
2017-03-13 15:45
ИХ ЦЭВЭРЛЭГЭЭ ХИЙХ ТУХАЙ
2017-02-16 11:08
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 25 ЖИЛИЙН ОЙН ХҮРЭЭНД ЗОХИОН БАЙГУУЛАХ "ЧИНГЭЛТЭЙН БОЛОВСРОЛЫГ МАНЛАЙЛАГЧ ДОЛООН БУРХАН" УРАЛДААНЫ УДИРДАМЖ
2017-02-14 14:02
Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны ойд зориулсан уламжлалт математикийн олимпиад
2017-02-09 12:42
25 жилийн ойн төлөвлөгөөний төсөлд өгсөн саналаа эргээд нэг хараарай.
2017-02-07 09:40
Үдийн цай хөтөлбөрийн хэрэгжилтийн хяналт-шалгалтын удирдамжтай танилцана уу.
2017-02-06 20:01
"Боловсролын хөгжлийн үе шатуудад ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ" мэдээллийг татаж авахаар байрлууллаа.
2017-02-06 09:26
"Дөл-2017" тэмцээний удирдамжийг татаж авна уу.
2017-02-06 09:18
2016 ОНЫ САНХҮҮ, ТӨСВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА, ХҮҮХДИЙН ТООНЫ ГҮЙЦЭТГЭЛД ХЯНАЛТ, ШИНЖИЛГЭЭ ГҮЙЦЭТГЭХ АЖЛЫН ХЭСГИЙН УДИРДАМЖ
2017-01-30 14:28
ЕБС, ЦЭЦЭРЛЭГИЙН ЗАХИРАЛ, ЭРХЛЭГЧ НАРТ ЯАРАЛТАЙ СУДАЛГАА
2017-01-29 13:19
57 ДУГААР СУРГУУЛЬ БАГА АНГИЙН БАГШ СОНГОН ШАЛГАРУУЛЖ АВНА.
2017-01-23 14:12
НБГ-ын даргын 2017 оны 01/54 тоот албан бичигтэй танилцана уу.
2017-01-20 16:46
Нийслэлийн бага ангийн багш нарын спорт наадмын удирдамжийг татаж авна уу.
2017-01-20 16:43
Сургууль, цэцэрлэгийн эмч нарт зориулсан сургалт болно.
2017-01-20 16:42
БСШУС-ын сайдын 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн А/14 дүгээр тушаалыг татаж авна уу.
2017-01-18 12:49
"ЗАЛУУ БАГШ-МАНЛАЙЛАЛ" УР АВЬЯАСЫН УРАЛДААНД ХҮРЭЛЦЭН ИРЭХИЙГ УРЬЯ.
2017-01-13 13:34
 
http://chdedu.blogspot.com
  • өнөөдөр1745
  • өчигдөр3353
  • нийт1471272