Чингэлтэй дүүргийн Боловсролын хэлтэс

“ЭХ ХЭЛ, СОЁЛ, ҮНДЭСНИЙ УЛАМЖЛАЛААСАА БАХАРХАН СУРАЛЦЪЯ” УРАЛДААНЫ ШИЛДГҮҮД ТОДОРЛОО


2019-10-25 10:17:53

Энэ онд Дорнын их яруу найрагч Б.Явуухулан мэндэлсний 90 жилийн ой тохиож буйтай холбогдуулан Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас дүүргийн сурагчдын дунд их зохиолчийн амьдрал уран бүтээлээр дамжуулан хүүхэд нэг бүрийг өвөг дээдсийнхээ баялаг түүх, өв уламжлалаас суралцуулах, эх хэлээрээ бахархах, зөв боловсон харилцах, хүүхэд бүрийн авьяасыг нээн хөгжүүлэх, хамтач үзлийг төлөвшүүлэх, зорилго нэгтэй суралцуулах, монгол хэлний хичээл болон иргэний ёс зүйн хичээлийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор яруу найраг, урлаг, утга зохиол гэсэн 3 төрөлт “Эх хэл, соёл, үндэсний уламжлалаасаа бахархан суралцъя” уралдааныг зохион байгуулж өнөөдөр шилдгүүдээ тодруулж шагнал гардуулсан юм.

Тус арга хэмжээнд УИХ-ын гишүүн Д.Ганболд, Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч, СГЗ Д.Цоодол, СГЗ Ж.Саруулбуян, Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ, Засаг дарга Ж.Эрдэнэбат, Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж, дүүргийн холбогдох хэлтэс албадын дарга нар, ерөнхий боловсролын сургуулийн захирлууд, монгол хэлний судлагдахууны багш нар, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын төлөөлөл оролцсон юм.

Энэ үеэр Ардын уран зохиолч Д.Цоодол хэлсэн үгэндээ “Их найрагч Б.Явуухулан мэндэлсний 90 жилийн ойг тохиолдуулан энэхүү сайхан уралдааныг зохион байгуулсан Чингэлтэй дүүргийн хамт олон, найрагчийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнг анх санаачлан бүтээн байгуулсан УИХ-ын гишүүн Д.Ганболд нартаа талархахын сацуу эх хэл, соёлдоо шамдан суралцаж байгаа ирээдүй хойч болсон сурагчиддаа амжилт хүсье” гэдгийг онцоллоо. Мөн сурагчид их найрагчийн хөшөөнд цэцэг өргөсөн юм. Уралдаанд 3-5 дугаар ангийн сурагчдын дунд зарлагдсан их найрагчийн “Би хаана төрөө вэ” шүлгийг хичээнгүй сайхан бичих уралдаанд 17 сургуулийн 300 бүлгийн нийт 10 мянга гаруй сурагчид оролцсоноос

 

Тэргүүн байранд

  • 23 дугаар сургуулийн Ч.Энхтуяа багштай 3в анги
  • 37 дугаар сургуулийн Ч.Энхцэцэг багштай 4а анги
  • 49 сургуулийн Э.Эрдэнэчимэг багштай 5г анги

Дэд байранд

  • 24 дүгээр сургуулийн Л.Досмаа багштай 3г анги
  • 23 дугаар дунд сургуулийн Д.Мөнхтуяа багштай 4д анги
  • 57 дугаар дунд сургуулийн Д.Мандахбаяр багштай 5в анги

Гуравдугаар байранд

  • 17 дугаар сургуулийн Л.Досмаа багштай 3г анги
  • 5 дугаар сургуулийн Ц.Ариунцэцэг багштай 4а анги
  • 140 дүгээр сургуулийн М.Намжилмаа багштай 5а анги

Тусгай байранд

  • 5 дугаар байранд сургуулийн Б.Отгонсүрэн багштай 3г анги
  • 17 дугаар сургуулийн Ц.Мөнхсаруул багштай 4е анги
  • 5 дугаар сургуулийн Б.Сумъяа багштай 5г анги тус тус шалгарсан юм.

6-9 дугаар ангийн сурагчдын дунд зарлагдсан уран уншлагын тэмцээнд төрийн өмчийн 12 сургуулийн нийт 118 сурагч оролцсоноос

Тэргүүн байранд

  • 50 дугаар сургуулийн 7-р ангийн сурагч Нандинцэцэг

Дэд байранд

  • 17 дугаар сургуулийн 6-р ангийн сурагч Мөнгөнзаяа

Гуравдугаар байранд

  • 37 дугаар байранд сургуулийн 7-р ангийн сурагч Болормаа

Тусгай байранд

  • 117 дугаар сургуулийн 6-р ангийн сурагч Алдархишиг тус тус шалгарсан юм.

8-9 дүгээр ангийн сурагчдын дунд зарлагдсан их найрагчийн шүлгийг үндэсний бичгээрээ анги хамт олноороо хичээнгүй сайхан бичих уралдаанд 12 сургуулийн 3000 гаруй хүүхэд оролцсоноос

Тэргүүн байранд

  • 50 дугаар сургуулийн Л.Халиунзаяа багштай 8а ангийн
  • 50 дугаар сургуулийн Ч.Рэгзэдмаа багштай 9 анги

Дэд байранд

  • 24 дүгээр дунд сургуулийн Б.Цэрэнжамц багштай 8е анги
  • 24 дүгээр дунд сургуулийн Д.Амгалан багштай 9е анги

Гуравдугаар байранд

  • 23 дугаар сургуулийн Д.Дуламсүрэн багштай 8г анги
  • 57 дугаар сургуулийн Ш.Долгормаа багштай 9а анги

Тусгай байранд

  • 17 дугаар сургуулийн Х.Насанжаргал багштай 8д анги
  • 72 дугаар сургуулийн Г.Ариунцэцэг багштай 9б ангийн хамт олон тус тус шалгарлаа.
Сэтгэгдлүүд  
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Мэдээний сэтгэгдэлд chd.edub.edu.mn хариуцлага хүлээхгүй.
 
 
Чингэлтэй дүүргийн 57-р сургууль бага ангийн сургалтын менежер /түр оронтой/ шалгаруулж авна.
2017-09-21 16:01
ЕБС-ИЙН ЗАХИРАЛ, СУРГАЛТЫН МЕНЕЖЕР, НИЙГМЙН АЖИЛТНУУДЫН АНХААРАЛД
2017-06-06 09:59
Шуурхайгаас өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянаж ажиллана уу.
2017-05-12 14:16
"Миний дүүрэг-Бидний ирээдүй" уралдаанд идэвхтэй оролцоорой.
2017-05-12 14:09
"МОНГОЛ ХҮН" АНХДУГААР ЗӨВЛӨГӨӨНД ОРОЛЦОХ ТУХАЙ
2017-03-13 15:45
ИХ ЦЭВЭРЛЭГЭЭ ХИЙХ ТУХАЙ
2017-02-16 11:08
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 25 ЖИЛИЙН ОЙН ХҮРЭЭНД ЗОХИОН БАЙГУУЛАХ "ЧИНГЭЛТЭЙН БОЛОВСРОЛЫГ МАНЛАЙЛАГЧ ДОЛООН БУРХАН" УРАЛДААНЫ УДИРДАМЖ
2017-02-14 14:02
Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны ойд зориулсан уламжлалт математикийн олимпиад
2017-02-09 12:42
25 жилийн ойн төлөвлөгөөний төсөлд өгсөн саналаа эргээд нэг хараарай.
2017-02-07 09:40
Үдийн цай хөтөлбөрийн хэрэгжилтийн хяналт-шалгалтын удирдамжтай танилцана уу.
2017-02-06 20:01
"Боловсролын хөгжлийн үе шатуудад ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ" мэдээллийг татаж авахаар байрлууллаа.
2017-02-06 09:26
"Дөл-2017" тэмцээний удирдамжийг татаж авна уу.
2017-02-06 09:18
2016 ОНЫ САНХҮҮ, ТӨСВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА, ХҮҮХДИЙН ТООНЫ ГҮЙЦЭТГЭЛД ХЯНАЛТ, ШИНЖИЛГЭЭ ГҮЙЦЭТГЭХ АЖЛЫН ХЭСГИЙН УДИРДАМЖ
2017-01-30 14:28
ЕБС, ЦЭЦЭРЛЭГИЙН ЗАХИРАЛ, ЭРХЛЭГЧ НАРТ ЯАРАЛТАЙ СУДАЛГАА
2017-01-29 13:19
57 ДУГААР СУРГУУЛЬ БАГА АНГИЙН БАГШ СОНГОН ШАЛГАРУУЛЖ АВНА.
2017-01-23 14:12
НБГ-ын даргын 2017 оны 01/54 тоот албан бичигтэй танилцана уу.
2017-01-20 16:46
Нийслэлийн бага ангийн багш нарын спорт наадмын удирдамжийг татаж авна уу.
2017-01-20 16:43
Сургууль, цэцэрлэгийн эмч нарт зориулсан сургалт болно.
2017-01-20 16:42
БСШУС-ын сайдын 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн А/14 дүгээр тушаалыг татаж авна уу.
2017-01-18 12:49
"ЗАЛУУ БАГШ-МАНЛАЙЛАЛ" УР АВЬЯАСЫН УРАЛДААНД ХҮРЭЛЦЭН ИРЭХИЙГ УРЬЯ.
2017-01-13 13:34
 
http://chdedu.blogspot.com
  • өнөөдөр1563
  • өчигдөр2828
  • нийт1415214