Чингэлтэй дүүргийн Боловсролын хэлтэс

"Сургалтын хөтөлбөрт дэмжлэг үзүүлэх арга зүй" сургалт амжилттай үргэлжилж байна


2019-08-29 08:35:57

              Сургуулийн өмнөх болон бага, суурь, бүрэн дунд боловсролын сургалтын хөтөлбөрийг цаг үеийн шаардлагад нийцүүлэн шинэчлэн хөгжүүлж ирсэн билээ. Сургалтын хөтөлбөрийг 1921 оноос 1940 он хүртэл 20 жилийн, 1940-1998 онд 10 жилийн, 1998-2014 онд дундажаар 4 жилийн давтамжтайгаар шинэчилж иржээ. Одоо мөрдөж байгаа бага боловсролын сургалтын хөтөлбөрийг 2014, суурь боловсролын хөтөлбөрийг 2015, бүрэн дунд боловсролын хөтөлбөрийг 2016 оноос батлан хэрэгжүүлж байна. 

Ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлж, хөгжүүлж ирсэн түүхэн практикаас авч үзэхэд дэлхийн чиг хандлага, манай орны бодит түүхэн шаардлагаар сургалтын хөтөлбөрийг үе үе шинэчилж ирсэн боловч аль нэг хөтөлбөрийг судалгааны үр дүн үндэслэн хэрэгжих явцад нь сайжруулалт (update) хийж, хэрэгжилтийг дэмжсэн тохиолдол байхгүй тул энэ удаагийн ажил нь хөтөлбөрт сайжруулалт хийсэн анхны туршлага гэж үзэх боломжтой.

Сургалтын хөтөлбөрийн сайжруулалтыг агуулгын давхардлыг арилгах, залгамж холбоог тодорхой болгох, хүндрэлийг арилгах, суралцах үйлийн тоог цөөлж багтаамжийг багасгах, суралцагчийн эзэмших мэдлэг, чадварын илэрхийлэл болсон суралцахуйн зорилтын томьёоллыг онол арга зүйн шаардлагад нийцүүлэн засах, шинээр томьёолох зэрэг арга замаар хийсэн. 

Бага боловсролын бүх судлагдахууны сургалтын хөтөлбөрийн агуулгыг нийт 1242 суралцахуйн зорилтоор тодорхойлж байсан бол сайжруулсан сургалтын хөтөлбөрт 755 болж дунджаар 35.5% буурсан байна. Энэ мэтчилэн суурь боловсрол 8.7%, бүрэн дунд боловсрол 9.2%-аар агуулга тус тус буурсан байна. Энэ баримт бол зөвхөн тоон өөрчлөлт юм. 

Сургалтын хөтөлбөрийн сайжруулалтын гол асуудал нь чанарын сайжруулалт юм. Чанарын сайжруулалтыг агуулга дахь суралцахуйн зорилтын үндсэн шаардлага болсон төрх байдал /гүйцэтгэл, нөхцөл, шалгуур/-ыг тодорхой болгох замаар хэрэгжүүлсэн. 

Мөн энэ удаагийн сайжруулалт нь зөвхөн сургалтын хөтөлбөрийн агуулга төдийгүй зорилго, зорилт, үнэлгээний арга зүйг сайжруулсан. Тухайлбал, бага, суурь боловсролын үнэлгээний зорилт, шалгуур, жинг тодорхойлж хөтөлбөрт тусгаж өгсөн.

Сургалтын хөтөлбөрүүдийг сайжруулахаас гадна тэдгээрийг хэрэгжих нөхцөл боломжийг бий болгох, хэрэгжилтийг дэмжих талаар сургалт семинар зохион байгуулахаар 2019 оны 08 дугаар сарын 05-10-ны өдрүүдэд үндэсний хэмжээнд сургалт явуулах үндэсний сургагч 550 багш бэлтгэгдсэн байна. Эдгээр сургагч багш нар 08 дугаар сарын 15-аас орон нутагт сургалтыг зохион байгуулсан бол 08 дугаар сарын 27-30-ны өдрүүдэд нийслэлд сургалтаа хийж эхлээд 2 дахь өдрөө үргэлжилж байна. Чингэлтэй дүүргийн хувьд 14 судлагдахуунаар 1600 гаруй багш, удирдах ажилтан хамрагдаж мэдлэг ур чадвараа дээшлүүлж байна.

Сэтгэгдлүүд  
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Мэдээний сэтгэгдэлд chd.edub.edu.mn хариуцлага хүлээхгүй.
 
 
Чингэлтэй дүүргийн 57-р сургууль бага ангийн сургалтын менежер /түр оронтой/ шалгаруулж авна.
2017-09-21 16:01
ЕБС-ИЙН ЗАХИРАЛ, СУРГАЛТЫН МЕНЕЖЕР, НИЙГМЙН АЖИЛТНУУДЫН АНХААРАЛД
2017-06-06 09:59
Шуурхайгаас өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянаж ажиллана уу.
2017-05-12 14:16
"Миний дүүрэг-Бидний ирээдүй" уралдаанд идэвхтэй оролцоорой.
2017-05-12 14:09
"МОНГОЛ ХҮН" АНХДУГААР ЗӨВЛӨГӨӨНД ОРОЛЦОХ ТУХАЙ
2017-03-13 15:45
ИХ ЦЭВЭРЛЭГЭЭ ХИЙХ ТУХАЙ
2017-02-16 11:08
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 25 ЖИЛИЙН ОЙН ХҮРЭЭНД ЗОХИОН БАЙГУУЛАХ "ЧИНГЭЛТЭЙН БОЛОВСРОЛЫГ МАНЛАЙЛАГЧ ДОЛООН БУРХАН" УРАЛДААНЫ УДИРДАМЖ
2017-02-14 14:02
Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны ойд зориулсан уламжлалт математикийн олимпиад
2017-02-09 12:42
25 жилийн ойн төлөвлөгөөний төсөлд өгсөн саналаа эргээд нэг хараарай.
2017-02-07 09:40
Үдийн цай хөтөлбөрийн хэрэгжилтийн хяналт-шалгалтын удирдамжтай танилцана уу.
2017-02-06 20:01
"Боловсролын хөгжлийн үе шатуудад ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ" мэдээллийг татаж авахаар байрлууллаа.
2017-02-06 09:26
"Дөл-2017" тэмцээний удирдамжийг татаж авна уу.
2017-02-06 09:18
2016 ОНЫ САНХҮҮ, ТӨСВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА, ХҮҮХДИЙН ТООНЫ ГҮЙЦЭТГЭЛД ХЯНАЛТ, ШИНЖИЛГЭЭ ГҮЙЦЭТГЭХ АЖЛЫН ХЭСГИЙН УДИРДАМЖ
2017-01-30 14:28
ЕБС, ЦЭЦЭРЛЭГИЙН ЗАХИРАЛ, ЭРХЛЭГЧ НАРТ ЯАРАЛТАЙ СУДАЛГАА
2017-01-29 13:19
57 ДУГААР СУРГУУЛЬ БАГА АНГИЙН БАГШ СОНГОН ШАЛГАРУУЛЖ АВНА.
2017-01-23 14:12
НБГ-ын даргын 2017 оны 01/54 тоот албан бичигтэй танилцана уу.
2017-01-20 16:46
Нийслэлийн бага ангийн багш нарын спорт наадмын удирдамжийг татаж авна уу.
2017-01-20 16:43
Сургууль, цэцэрлэгийн эмч нарт зориулсан сургалт болно.
2017-01-20 16:42
БСШУС-ын сайдын 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн А/14 дүгээр тушаалыг татаж авна уу.
2017-01-18 12:49
"ЗАЛУУ БАГШ-МАНЛАЙЛАЛ" УР АВЬЯАСЫН УРАЛДААНД ХҮРЭЛЦЭН ИРЭХИЙГ УРЬЯ.
2017-01-13 13:34
 
http://chdedu.blogspot.com
  • өнөөдөр123
  • өчигдөр2173
  • нийт1254795