Чингэлтэй дүүргийн Боловсролын хэлтэс

Нийслэлийн чингэлтэй дүүргийн боловсролын салбарын мэдээлэл


2019-08-30 17:28:46
         2019-2020 оны хичээлийн жилд Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт төрийн өмчийн ерөнхий боловсролын 17 сургууль, 30 цэцэрлэг, Албан бус-насан туршийн боловсролын 1 төв, төрийн бус өмчийн 8 сургууль, 22 цэцэрлэг нийт сургалтын 78 байгууллага үйл ажиллагаа явуулж, 39000 гаруй хүүхэд багачууд сурч хүмүүжнэ.  
2018-2019 оны хичээлийн жилд Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийг 672 сурагч, 9 дүгээр ангийг 1881 сурагч төгсөж суурь, бүрэн дунд боловсролын гэрчилгээ, үнэмлэхээ гардан авсан. 
2019-2020 оны хичээлийн жилд 9 дүгээр анги төгссөн 1881 сурагчаас 1454 сурагч буюу 77,3%-ийг 10 дугаар ангид элсүүлэн суралцуулна.  
Мөн 1 дүгээр ангид 87 бүлэгт 3349 сурагчийг элсүүлэхээр байна. 
Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт төрийн ба төрийн бус өмчийн 52 цэцэрлэг үйл ажиллагаа явуулах ба үүнээс төрийн өмчийн 30 цэцэрлэгт  9036 хүүхэд, төрийн бус өмчийн 22 цэцэрлэгт 2000 гаруй хүүхэд хамрагдана.  
2019-2020 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуульд 104, цэцэрлэгт 40 багш, ажилтныг сонгон шалгаруулж шинээр ажлын байраар хангасан. 
2019-2020 оны хичээлийн жилд сургуулийн өмнөх, бага, дунд, бүрэн дунд боловсролын сургалтын цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллана. Энэ ажлын хүрээнд хичээл үйл ажиллагааг зохион байгуулах багшийг нарыг 100% сургалтанд хамруулж байгаа бөгөөд сургалтад 1608 багш, удирдах ажилтнууд хамрагдаж байна.
Энэ хичээлийн жилд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2 сургууль, цэцэрлэгийн цогцолбор, буулгаж шинэчилж байгаа 3 цэцэрлэг, 3 сургууль, 2 цэцэрлэгийн өргөтгөлийн барилга, 11 дүгээр хороонд 175 хүүхдийн ортой цэцэрлэг, 61 дүгээр сургуулийн спорт заалны барилга тус тус ашиглалтад орно.  /нийт 12/
Эдгээрээс:
•2019 оны 09 дүгээр сарын 01-нд ашиглалтад орох боломжтой–2 цэцэрлэг /33, 4 дүгээр цэцэрлэг/
•2019 оны 09 дүгээр сардаа багтаж ашиглалтад орох боломжтой- 2 цэцэрлэгийн барилга, 2 цэцэрлэгийн өргөтгөл, 1 сургуулийн өргөтгөлийн барилга, спорт заал 1 байна. /43 дугаар цэцэрлэг, 11 дүгээр хорооны цэцэрлэг, 74, 103 дугаар цэцэрлэгийн өргөтгөл, 23 дугаар сургуулийн өргөтгөл, 61 дүгээр сургуулийн спорт заалны барилга/,
Барилгын ажлын гүйцэтгэл 75-92 хувь
•2019 оны 4 дүгээр улиралд багтаж ашиглалтад орох боломжтой- 2 сургуулийн өтгөтгөлийн барилга, 2 сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилга байна. /24, 50 дугаар сургуулийн өргөтгөл, 12, 14 дүгээр хорооны сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилга/, Барилгын ажлын гүйцэтгэл 50-85 хувь
Энэ хичээлийн жилд цэцэрлэгийн орны тоо 875-аар,  суудлын тоо 1580-аар нэмэгдэнэ. Эдгээр барилгууд ашиглалтад орсноор сургууль, цэцэрлэгийн хүртээмж, нэг ангид байх хүүхдийн тоо стандарт түвшинд ойртож хүүхдийн сурч хүмүүжих таатай орчин бүрдэх юм. 
Мөн 2019 оны улсын төсөвт 3 цэцэрлэгийн барилгыг буулгаж шинэчлэх, 1 сургууль цэцэрлэгийн цогцолбор, 7, 10, 12, 16 дугаар хороодод цэцэрлэгийн барилга баригдахаар тусгагдаж, газрын асуудлууд бүрэн шийдэгдэж, тендерийн шалгаруулалт хийгдэж байна. 
СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН ИХ ЗАСВАРЫН АЖИЛ: 
•Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламж "Өвсний үндэс” төслийн 206 сая төгрөгийн санхүүжилтээр 103 дугаар цэцэрлэг, "Цэвэр агаар” сангийн 370 гаруй сая төгрөгийн санхүүжилтээр 124 дүгээр цэцэрлэгийн гадна фасад, дээвэр, цонхыг шинэчлэх ажлууд хийгдсэн.  
•138 дугаар сургуулийн ажил Түшиц хана, гадна талбайн тохижилтын ажлыг "Ган алт нэмэх” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд түшиц хананы ажил 100% дууссан ч гадна талбайн тохижилт хийх зардлыг түшиц хананы ажилд шингээсэн тул ажил түр зогсоод байна. Нийслэлийн хөрөнгө оруулалтын газарт нэмэлт санхүүжилтын зардлыг авах хүсэлтээ хүргүүлсэн. Ажлын гүйцэтгэл 80%-тай байна. 
•Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 24, 57 дугаар сургуулиудад хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн налуу шат хийх, ариун цэврийн өрөөг тохижуулах ажлыг хийж гүйцэтгэсэн. 
•Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах ажлын хүрээнд ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт хийгдэх шаардлагатай 2019 оны засварын ажлын саналыг холбогдох дээд шатны байгууллагад хүргүүлснээр 37 дугаар сургуулийн цахилгааны их засвар /60 сая/, 39 дүгээр сургуулийн цахилгааны их засвар /37,8 сая/, 49 дүгээр сургуулийн дээврийн их засвар /106 сая/, 117 дугаар сургуулийн дээврийн их засвар /50 сая/, 173 дугаар цэцэрлэгийн дээврийн их засвар /22,6 сая/ хийгдэхээр болж тендерт "Номуунзаяа” ХХК шалгарсан. Одоогоор гэрээ баталгаажих түвшинд байна. 23 дугаар сургуулийн Спорт заалны засвар ажил БСШУСЯ дээр гэрээ байгуулагдан хийгдэж байгаа бол нийслэлийн хөрөнгө оруулалтаар сургуулийн гадна фасадын ажил хийгдэж байна. 
"Өв тэгш-Оюунлаг-Бүтээгч Монгол хүүхэд” төлөвшүүлэх, байгууллагын менежмент, чадавхийг сайжруулан боловсролын харилцаанд оролцогчдын оролцоог нэмэгдүүлэх, багш, ажилтан албан хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, суралцагчдын авьяас чадварыг хөгжүүлэх, хүүхдийн сурч хөгжих таатай орчин нөхцлийг бүрдүүлэхэд бүх талаар дэмжин ажиллахаар Дүүргийн Иргэдийн Төлөөлөлгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 29 дүгээр тогтоолоор "Чингэлтэйн боловсрол-2020” хөтөлбөрийг батлуулж үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажиллаж байна. 
Ингээд та бүхэндээ 2019-2020 оны хичээлийн жилдээ улам их амжилттай ажиллаж, амжилт бүтээл, эрч хүчээр дүүрэн байхыг хүсэн ерөөхийн ялдамд чанартай боловсрол олгоход боловсролын байгууллагууд, эцэг эх, багш, хувь хүний хүчин чармайлт нэн чухал гэдгийг тодотгон хэлмээр байна. 
Баярлалаа. Номын цагаан буян дэлгэрэх болтугай.
Сэтгэгдлүүд  
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Мэдээний сэтгэгдэлд chd.edub.edu.mn хариуцлага хүлээхгүй.
 
 
Чингэлтэй дүүргийн 57-р сургууль бага ангийн сургалтын менежер /түр оронтой/ шалгаруулж авна.
2017-09-21 16:01
ЕБС-ИЙН ЗАХИРАЛ, СУРГАЛТЫН МЕНЕЖЕР, НИЙГМЙН АЖИЛТНУУДЫН АНХААРАЛД
2017-06-06 09:59
Шуурхайгаас өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянаж ажиллана уу.
2017-05-12 14:16
"Миний дүүрэг-Бидний ирээдүй" уралдаанд идэвхтэй оролцоорой.
2017-05-12 14:09
"МОНГОЛ ХҮН" АНХДУГААР ЗӨВЛӨГӨӨНД ОРОЛЦОХ ТУХАЙ
2017-03-13 15:45
ИХ ЦЭВЭРЛЭГЭЭ ХИЙХ ТУХАЙ
2017-02-16 11:08
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 25 ЖИЛИЙН ОЙН ХҮРЭЭНД ЗОХИОН БАЙГУУЛАХ "ЧИНГЭЛТЭЙН БОЛОВСРОЛЫГ МАНЛАЙЛАГЧ ДОЛООН БУРХАН" УРАЛДААНЫ УДИРДАМЖ
2017-02-14 14:02
Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны ойд зориулсан уламжлалт математикийн олимпиад
2017-02-09 12:42
25 жилийн ойн төлөвлөгөөний төсөлд өгсөн саналаа эргээд нэг хараарай.
2017-02-07 09:40
Үдийн цай хөтөлбөрийн хэрэгжилтийн хяналт-шалгалтын удирдамжтай танилцана уу.
2017-02-06 20:01
"Боловсролын хөгжлийн үе шатуудад ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ" мэдээллийг татаж авахаар байрлууллаа.
2017-02-06 09:26
"Дөл-2017" тэмцээний удирдамжийг татаж авна уу.
2017-02-06 09:18
2016 ОНЫ САНХҮҮ, ТӨСВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА, ХҮҮХДИЙН ТООНЫ ГҮЙЦЭТГЭЛД ХЯНАЛТ, ШИНЖИЛГЭЭ ГҮЙЦЭТГЭХ АЖЛЫН ХЭСГИЙН УДИРДАМЖ
2017-01-30 14:28
ЕБС, ЦЭЦЭРЛЭГИЙН ЗАХИРАЛ, ЭРХЛЭГЧ НАРТ ЯАРАЛТАЙ СУДАЛГАА
2017-01-29 13:19
57 ДУГААР СУРГУУЛЬ БАГА АНГИЙН БАГШ СОНГОН ШАЛГАРУУЛЖ АВНА.
2017-01-23 14:12
НБГ-ын даргын 2017 оны 01/54 тоот албан бичигтэй танилцана уу.
2017-01-20 16:46
Нийслэлийн бага ангийн багш нарын спорт наадмын удирдамжийг татаж авна уу.
2017-01-20 16:43
Сургууль, цэцэрлэгийн эмч нарт зориулсан сургалт болно.
2017-01-20 16:42
БСШУС-ын сайдын 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн А/14 дүгээр тушаалыг татаж авна уу.
2017-01-18 12:49
"ЗАЛУУ БАГШ-МАНЛАЙЛАЛ" УР АВЬЯАСЫН УРАЛДААНД ХҮРЭЛЦЭН ИРЭХИЙГ УРЬЯ.
2017-01-13 13:34
 
http://chdedu.blogspot.com
  • өнөөдөр1588
  • өчигдөр2828
  • нийт1415239